МУИС-ийн УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний хурлыг “Төрийн бодлого – Байгаль орчин” сэдвийн хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Оюутнуудын судалгааны ажлыг шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, судалгааны зорилго, зорилтууддаа хүрсэн эсэх, судалгааны арга зүйн оновчтой байдалд тулгуурлан үнэлэв.
- Тэргүүн байр: Нийтийн удирдлага хөтөлбөрийн IV түвшний оюутан И.Эмүжин, О.Халиунсайхан, Г.Соёл-Ундрах “Монгол Улсын Нийтийн удирдлагын шинжлэх ухааны түүхэн хөгжил 1992-2023 он”,
- Дэд байр: Нийтийн удирдлага хөтөлбөрийн III түвшний оюутан Э.Баасансүрэн “Төрийн захиргааны удирдах албан тушаалтны ёс зүйн манлайлал албан хаагчдын ажлын гүйцэтгэлд нөлөөлөх нь”,
- Гутгаар байр: Нийтийн удирдлага хөтөлбөрийн III түвшний оюутан М.Буджав “Монгол Улсын тэтгэврийн нас ба тэтгэвэр авах дундаж хугацаа” зэрэг судалгааны ажлууд шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Нийтийн Удирдлагын Тэнхим