МУИС СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Share Button

 1.      Ажлын байрны нэр:  Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэст төслийн менежмент, маркетинг хариуцсан мэргэжилтэн

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:                           Шинжлэх ухааны тодорхой салбараар магистрын зэрэгтэй

Гадаад хэлний мэдлэг:       Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай

Ур чадвар:                            Судалгааны төсөл болон бизнес төлөвлөгөө боловсруулах, технологийн судалгааны төлөвлөлт, менежмент ба маркетинг, форсайт, мэдээлэл боловсруулах чадвартай

Туршлага:                            Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан

2.      Ажлын байрны нэр:  Хангамж үйлчилгээний хэлтэст Барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн түр сонгон шалгаруулж авна.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:                           Тухайн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй

Мэргэжил:                            Барилгын инженер

Мэдлэг:                                  Мэргэжлийн төсөвчин, барилгын захиалагчийн эрхтэй, гадаад хэлний зохих мэдлэгтэй

Туршлага:                            Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар:                            Барилга угсралтын ажлын технологи, зохион байгуулалтаар мэргэшсэн, компьютерийн болон мэргэжлийн програмууд дээр ажиллах чадвартай

3.      Ажлын байрны нэр:  Нийгмийн  шинжлэх  ухааны  сургуулийн  сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимд хичээлийн туслах ажилтан

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:                           Сэтгэл судлалын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Гадаад хэлний мэдлэг:        Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй

Ур чадвар:                                        Албан хэрэг хөтлөх болон компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай

Туршлага:                              Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан

 

Бүрдүүлэх материал:

–       Төрийн албан хаагчийн анкет

–       Боловсролын болон эрдмийн  зэрэг, цолны диплом үнэмлэхийг нотариатаар

баталгаажуулсан  хуулбар

–       Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар

–       Ажил байдлын тодорхойлолт

–       Зураг 2%  / 3×4 /

–       Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт

–       Бүртгэлийн хураамж 5000 төгрөг

Бүртгэл:   2013 оны 02 дугаар сарын 21, 22, 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл

       Хичээлийн I байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

     Харилцах утас: 77307730-1119

 

 

 

   

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар