Улаанбаатар дахь Польш Улсын Элчин сайдын яам нь Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургууль болон Шинжлэх ухааны байгууллагын удирдлагын нийгэмлэгийн Люблин дахь салбартай хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар боллоо. “Contemporary Business Challenges. Polish-Mongolian Exchange of Experiences” сэдэвт Польш-Монголын эрдэм шинжилгээний бага хурал нь 2024 оны тавдугаар сарын 02-ны өдөр 09:00-15:00 цагийн хооронд МУИС-ийн Номын сангийн 502 тоот өрөөнд болно.
Тус хурал нь Польш, Монголын Улс төр, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн туршлага, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж зэрэг сэдвийг хөндсөн өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ юм. Бага хуралд Варшавын Их сургууль, Ягеллоны Их сургууль, Люблинийн Технологийн Их сургууль, Варшавын Эдийн засгийн сургууль, Ченстоховын Технологийн Их сургууль болон Лодзийн Технологийн Их сургуулийн төлөөлөл болох 20 гаруй тэргүүлэх зэргийн эрдэмтэн, судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлнэ.