МУИС-ийн УТСОУХНУС-иас эрхлэн гаргадаг “Олон улсын харилцаа” (ISSN 2308-8125 монгол хэл) болон “World Affairs” (ISSN 2308-9040 англи, орос, хятад) сэтгүүл нь анх 1996 оноос “Алтан аргамж” нэрээр, 2002 оноос “Олон улсын харилцаа” нэрээр хэвлэгдэж ирсэн. Тус сэтгүүлээр олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын эрх зүй, бүс нутаг, орон судлалын чиглэлээр Монголын болон гадаадын эрдэмтэд, судлаачдын үзэл бодол, санал шүүмж, судалгааны ажлын үр дүнг монгол болон гадаад хэлээр (англи, орос, хятад) уншигч олонд хүргэдэг билээ.
Та бүхнийг “World Affairs” сэтгүүлийн шинэ дугаарт нийтлүүлэх англи, орос, хятад хэлээр бичсэн эрдэм шинжилгээний өгүүллээ 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрийг хүртэл oyunsuren@num.edu.mn хаягаар ирүүлэхийг хүсье.
Тус сэтгүүлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл нь өмнө нь өөр сэтгүүлд хэвлэгдээгүй, шинэлэг байхын зэрэгцээ судлаачийн ёс зүйн хэм хэмжээ, түүнд тавигдах шаардлагыг хангасан байна. Өгүүлэл нь “МУИС-д эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн хэвлүүлэхэд баримтлах журам”-ын Хавсралтад дурдсан “Эрдэм шинжилгээний өгүүллийн зохиогчдод зориулсан үлгэрчилсэн заавар”-т дурдсан шаардлагыг хангасан байна.
Үлгэрчилсэн зааврыг ЭНД ДАРЖ харна уу