Оюутны хөгжлийн төвийн дэргэдэх “NUM CAREER” танхим, “Зориг сан” болон тус сангийн “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан МУИС-ийн сургагч оюутнууд хамтран “SKILL UP CAREER” сургалт, өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд боллоо.
Оюутнууд тус сургалт, өдөрлөгт оролцсоноороо олон нийтийн өмнө ярих ур чадвар болон EQ буюу сэтгэл хөдлөлийн оюун ухааны талаарх мэдээлэл, хөгжүүлэх арга зам, түүний ач холбогдлын талаар ойлголтыг олж авсан нь бусад сургалтуудаас онцлог байв.
Өдөрлөгт дараах илтгэлүүдийг тавьж, сургалт явууллаа. Үүнд:
- “ИЛТГЭХ УРЛАГ БА БОЛОМЖ” сэдвээр илтгэх урлагийн +300 академийг үүсгэн байгуулагч, Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал Б.БАТНЯМ,
- “EQ БА КАРЬЕР” сэдвээр сэтгэл зүйч, комедиан О.БАДРАЛ нар өөрсдийн туршлагад үндэслэн олон сонирхолтой кейс дээр ажиллуулж, бодит жишээ татан ярилцав.
Сургалт, өдөрлөгт нийт 120 гаруй оюутан хамрагдсан бөгөөд арга хэмжээний төгсгөлд оюутны сургалт, эрдэм шинжилгээ, хувь хүний хөгжил, өөрийгөө таньж мэдэх үйл явцыг нь дэмжих зорилгоор идэвхжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулав. Үүнд:
Зориг сангийн мерч бүтээгдэхүүн эрхийн бичгээр:
- Гадаад хэлний орчуулга (Хятад) хөтөлбөрийн I түвшний оюутан Б.Баттэмүүлэн
- Сэтгүүл зүй хөтөлбөрийн II түвшний оюутан Б.Мөнхзаяа
- Сэтгүүл зүй хөтөлбөрийн I түвшний оюутан Ц.Халиунаа
“Alphabook” номын дэлгүүрээс худалдан авалт хийх эрхийн бичгээр:
- Нийтийн удирдлага хөтөлбөрийн I түвшний оюутан Б.Өлзиймаа
- Сэтгүүл зүй хөтөлбөрийн II түвшний оюутан М.Лхагвадулам
- Менежмент хөтөлбөрийн I түвшин А.Номин
“Абсолют” сургалтын төвд хүссэн түвшинд суралцах эрх
Сэтгүүл зүй хөтөлбөрийн II түвшний оюутан Э.Дөлгөөнтамир нар тус тус азтан боллоо.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ