МУИС-ийн Технологи дамжуулах төв нь эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг хамгаалах, бүртгүүлэх, зах зээлийн эргэлтэд оруулах, патент лицензийн тоог нэмэгдүүлэх, технологийг үнэлэх чиг үүрэгтэй ажилладаг.
Технологи дамжуулах төв МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор У.Эрдэнэбатын туурвисан “Монголын эртний нийслэл Хархорум” цахим түүхийн бичмэл болон сонсдог ном, бэлэг дурсгалын цогц бүтээлд зохиогчийн эрх авах мэдүүлгийг Оюуны өмчийн газарт гаргаж, 15487 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээг гардан авч, нийтийн хүртээл болголоо.
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,
Технологи дамжуулах төв
77307730 – 1160
tto@num.edu.mn