“Дусал цус – Дүүрэн амьдрал” цус бэлэглэх аян болно

Share Button

Олон нийтийг хүмүүнлэгийн үйлсэд уриалж цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зорилгоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн санаачилагаар “Цус сэлбэлтийн үндэсний төв” -тэй хамтран зохион байгуулж байгаа “Дусал цус – Дүүрэн амьдрал” цус бэлэглэх аянд Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Соёл урлагийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Ач анагаах ухааны их сургууль, Этүгэн их сургуулийн оюутнууд хамрагдаж байна. Аяны хүрээнд МУИС-д цусны донорын өдөрлөг 2024 оны тавдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд 08:30-13:30 цагийн хооронд Багш, оюутны хөгжлийн төвийн V давхарт зохион байгуулагдахаар боллоо.

Оюутан суралцагчид та 17-оос дээш настай, 45 кг-аас дээш жинтэй, өөрийгөө эрүүл гэж бодож байвал тус өдрүүдэд иргэний үнэмлэхтэйгээ ирж цусаа хандивлахыг уриалж байна.

Хэрэв та цусаа хандивлах гэж байгаа бол дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

  • Иргэний үнэмлэхтэйгээ ирэх,
  • Зургаан цагаас дээш хугацаагаар унтаж амарсан байх,
  • Өнгөтэй ундаа, жүүс уугаагүй байх,
  • Сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх,
  • Өөх, тос ихтэй хоол хүнс хэрэглээгүй байх,
  • Эм, тариа 10-14 хоног хэрэглээгүй байх,
  • Цусаа өгөхөөс өмнөх гурван хоногт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх,
  • Шингэж зүйл ердийн үеийнхээс их хэмжээгээр уусан байхыг анхаарна уу.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар