Оюутны хөгжлийн дэргэдэх “NUM CAREER” танхим болон “Оюу толгой” ХХК-ийн хамтран зохион байгуулж буй “GROWING TOGETHER” өдөрлөг, арга хэмжээ 2024 оны тавдугаар сарын 13-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвийн V давхарт зохион байгуулагдана.
Тус өдөрлөгт оролцсоноор “Оюу толгой” ХХК-ийн бахархал болсон мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч хамтдаа өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломж бүрдэж байна.
ӨДӨРЛӨГТ:
- Хөгжилтэй арга хэмжээ
- Сонирхолтой, чухал мэдээ, мэдээлэл
- Карьерын өдөрлөгийн уур амьсгал
- Мэргэжилтнүүдийн зөвлөгөө багтсан.
Тус өдөрлөгт оролцсон оюутнуудыг ирээдүйн ажил мэргэжлийн замналд нь хөтлөхөд бэлэн байгаа бөгөөд “Оюу толгой” компанийн МУИС төгсөгч залуу мэргэжилтнүүд маань өөрсдийн карьер, ажлын байрт хэрхэн өрсөлдөх, хэрхэн амжилттай ажиллах зэрэг амьдралын түүх, туршлагаа хуваалцаж, оюутан залууст урам зориг өгөхөөр хүрэлцэн ирэх гэж байна. Мөн сонирхолтой тоглоомууд болон манай Залуусын хөгжлийн хөтөлбөр, Дотоод, Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүд, Шинэ төгсөгчийн хөтөлбөрийн талаар мэдээллийг давхар авах боломжтой булангууд нээлттэй байх болно.
Бидэнтэй нэгдсэн бүх оюутан залуустаа баярлалаа! Энэхүү ‘OT on the Go!’ хөтөлбөр нь Улаанбаатар хотынхоо их дээд сургуулиудыг зорин зочилж байгаа бөгөөд 2024 оны тавдугаар сарын 13-ны өдөр МУИС-ийн оюутан та бүхнийг зорин ирэхэд бэлэн болжээ.
Хэзээ: 2024 оны тавдугаар сарын 13-ны өдөр
Хугацаа: 11:00-18:00
Хаана: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв 5 давхар /МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны ард шилэн барилга/
Зохион байгуулагч :
МУИС-ийн “Оюутны хөгжлийн төв”, “Оюу толгой” ХХК
Оролцогчид:
- МУИС-ийн Оюутны хөгжлийн төв
- “Оюу толгой” ХХК
- МУИС-ийн бүх түвшний суралцагчид
Санхүү, эдийн засаг их сургуульд зохион байгуулсан өдөрлөгийн агшингаас хүргэж байна.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, КАРЬЕР ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ