Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн докторант С.Цоморлиг (CHAOMUERLEGE) “Монголын яруу найраг Өвөр Монголын яруу найрагт нөлөөлсөн нь” (1980-аад оны Өвөр Монголын яруу найргийн жишээн дээр) сэдвээр 2024 оны тавдугаар сарын 24-ний өдөр Утга зохиол судлалын докторын (Ph.D) зэрэг хамгаална.
Докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хурал МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоот танхимд 16:00 цагаас болно.
Утга зохиол судлалаар докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөл