Монголын хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн нэрэмжит судлаач оюутны тэтгэлгийг дөрөв дэх жилдээ гардууллаа. Монголын хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг нь байгаль орчны мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ашгийн бус байгууллага юм. Тус нийгэмлэг Монгол Улсын Их сургуультай хамтран Хүрээлэн буй орчны инженерчлэл (ХБОИ) хөтөлбөрөөр суралцаж буй бакалаврын түвшний суралцагчдад сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.
2023-2024 оны хичээлийн жилд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ХБОИ хөтөлбөрийн IV түвшний 3.0 түүнээс дээш голчтой 12 суралцагчаас сонгон шалгаруулалт хийж, Ү.Есүгэн, П.Хулан нар тэтгэлэг хүртлээ.
Энэ удаагийн тэтгэлгийн батламж гардуулалтыг Дэлхийн Хүрээлэн буй орчны өдрийг тохиолдуулан 2024 оны зургаадугаар сарын 05 өдөр, МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот танхимд зохион байгуулав. Тодруулбал, Хүрээлэн буй орчны инженерчлэл оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн VII бага хурлын нээлтийн үеэр Монголын хүрээлэн буй орчны инженерийн холбооны гүйцэтгэх захирал А.Жавхлан, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш, дэд профессор Т.Энхдөл нар тэтгэлэгт шалгарсан суралцагчид баяр хүргэж тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.
Оюутны хөгжлийн төв