МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн Антропологийн тэнхим, Англи Улсын Кембрижийн Их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төвтэй хамтарсан “Нөөцийн хил хязгаар: Азийн хил дамнасан голын усны зохицуулалт” судалгааны төсөл хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд “Дотоод азийн усны хамтын засаглалыг судлан тодруулах нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхим, Англи Улсын Кембрижийн Их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төв, Монголын антропологийн холбоо, Улаанбаатар дахь Их Британы элчин сайдын яам хамтран 2024 оны долоодугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Тус хуралд Монгол Улсын Их Сургуулийн Антропологи, археологийн тэнхим, Монголын антрополгийн холбоо, Англи улсын Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төв, Оточ Манрамба их сургууль, Оросын холбооны улсын Буриадын “Байгал” хүрээлэн, Улаан-Үдийн “Хаан тэнгэр бөө мөргөлийн хүрээлэн”, “Байгал” дацан зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид;
- Дотоод азийн хил дамнасан гол усны зохицуулалт
- Байгаль орчны шүүмжлэл
- Хүнээс хамааралгүй хилийн харилцаа гэх гурван хэсэгт холбогдох 14 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд хурлын төгсгөлд нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Хурлын үеэр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Англи улсын Кембрижийн их сургуулийн Монгол ба дотоод Ази судлалын төвтэй олон талт судалгааны төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, зочин судлаач урин ажиллуулах, холбогдох байгууллагын судлаачид хамтран эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлэх, олон улсын хурал, семинар, шинжлэх ухаан, соёлын өдөрлөг, үйл ажиллагааг зохион байгуулах зэргээр цаашид хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн