Төрийн дээд цолоор шагнагдсан багш нарыг хүлээн авч уулзав

Share Button

Үндэсний их баяр наадмын өмнө төрийн дээд шагнал хүртсэн багш нарыг МУИС-ийн ректор Б.Очирхуяг хүлээн авч уулзав.

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн ба МУИС-иас С.Шаарийбуу, Р.Уранбилэг, Н.Бурмаа нарыг шагналаа.

Тухайлбал, МТЭС-ийн МКУТ-ийн багш С.Шаарийбуу, УТСОУХНУС-ийн багш Н.Бурмаа нар Монгол Улсын Гавьяат Багш цолоор, ХЗС-ийн багш Р.Уранбилэг нь Монгол Улсын Гавьяат Хуульч цолоор энгэрээ мялаалгав.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар