Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Энэтхэг ба Монгол Улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал – URGENT” төслийн хүрээнд “URGENT final meeting – E-course development, quality assurance and reporting” уулзалт зохион байгуулав.
Уулзалт Герман Улсын Бремен хотод 2024 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс долоодугаар сарын 05-ны өдөр төслийн хамтрагч байгууллага болох Бремений их сургууль (University of Bremen)-д боллоо.
Тус уулзалтад таван улсын (Итали, Эстони, Монгол, Энэтхэг, Герман) 26 багш, судлаачид оролцсоноос Монгол улсаас МУИС, ХААИС, ХТСИ-ийн нийт найман багш, судлаачид хамрагдав. МУИС-ийн профессор О.Алтансүх “URGENT” төслийн үр дүнгийн тухай, Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газрын дарга, дэд профессор С.Булгантамир “МУИС-ийн сургалтын бүтэц, чанарын баталгаажуулалт” сэдвээр танилцуулга хийж, Төслийн үр дүнгийн МУИС-ийн ашиглалт, оюуны өмчийн баталгаажуулалт, цахим сургалтын талаар хэлэлцүүлгэ өрнүүлж, туршлага судаллаа.
Уг уулзалтын зорилго нь Төслийн хамтрагч талуудын боловсруулсан үр дүнг хэлэлцэх, хөндлөнгийн хяналт хийх, санхүү болон техникийн тайлан боловсруулахад оршино.
Төслийн цахим хуудас: https://urgent-project.net/
Төслийн Facebook хуудасс: https://www.facebook.com/groups/urbangreenblue
Мэдэгдэл
Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Комиссоос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн зохиогчдын үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Комиссын албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй. Энэхүү бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаанд Европын Комисс хариуцлага хүлээхгүй.
Энэхүү 619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP төсөл нь Европын Холбооны Erasmus+ CBHE хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна.
Loading...