МТЭС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимд ажлын байранд урьд байна

Share Button

МЭДЭЭЛЛИЙН, ТЕХНОЛОГИ ЭЛЕКТРОНИКИЙН СУРГУУЛЬ

МЭДЭЭЛЭЛ, КОМПЬЮТЕРЫН УХААНЫ ТЭНХИМ

Ажлын байрны нэр: Лабораторийн сургагч

Орон тоо – 2 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Программ хангамж, Мэдээллийн технологи, Компьютерын ухаан, Мэдээллийн систем

Мэргэшил: Тухайн лабораторийн нөхцөлөөс хамаарч мэргэшил дээшлүүлсэн сертификат эсвэл дүйх ур чадвартай

Туршлага: Тухайн лабораторид ордог хичээлүүдийн лабораторийн ажлуудыг хийж байсан, сургалт, судалгааны тоног төхөөрөмжийг угсрах, ажиллуулах, засварлах туршлагатай байх

Ур чадвар:

  • Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засах чадвартай;
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд болон интернэт орчинд ажиллах чадвартай;
  • Сургалтад ашиглагдаг тоног төхөөрөмжтэй ажиллах чадвартай байх,
  • Гадаад хэлийг мэргэжлийн орчинд ашиглах чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Бие даан суралцах чадвартай;
  • Зөөлөн ур чадвар (soft skill)
  • Харилцааны ур чадвартай

Гүйцэтгэх үүрэг:

  • Лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллаж аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангаж сахиулах
  • Лабораторийн хичээлд шаардлагатай багажтоног төхөөрөмж, деталь зэргийг бэлэн байлгах
  • Лабораторийн хичээлийг лекцийн багшийн удирдлага, зааврын дагуу удирдан явуулах
  • Суралцагчийн лабораторийн гүйцэтгэлийн тайланг шалгаж үнэлгээ өгөх
  • Суралцагчийн багаж, тоног төхөөрөмжтэй ажиллах, хэмжилт хийх, туршилт хийх, үр дүнгээ боловсруулах, бие даан ажиллах чадваруудыг сайжруулах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын эсвэл удирдагч багшийн)
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 

2024 оны наймдугаар сарын 14-ний өдрөөс 26-ны 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1138

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар