Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой. Жил бүр бакалаврын түвшний зургаан суралцагчид тэтгэлэг олгоно.

Тэтгэлгийн хэмжээ: 500 ам.доллар

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын II, III түвшний, идэвхтэй төлөвийн суралцагч байх,
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  3. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх,
  4. Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй,

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
  2. Дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр тамгатай байх шаардлагагүй/
  3. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд
  4. Амжилт болон нийгмийн идэвх оролцоог гэрчлэх бичиг баримтын хуулбарууд

Материал хүлээн авах  хугацаа:

2024 оны есдүгээр сарын 20-ны 12:00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг цаасаар МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 306 тоот өрөө, Оюутны хөгжлийн газарт хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.

Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn

Санамж

  • Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг гараар бөглөхгүй

Жич: Дүнгийн тодорхойлолтыг ТҮЦ-ээс авах болон тамгатай байх шаардлагагүй өөрөө хэвлэж өгч болно

Оюутны хөгжлийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар