МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимийн ахлах багш Д.Оюунцэцэгийн санаачилгаар Мэдээллийн технологи, электроникийн сургуульд БНСУ-ын “Magic Image” компаниас 36 сая төгрөгийн үнэ бүхий 22 инчийн ухаалаг дэлгэц болон дөрвөн ширхэг иж бүрэн суурин компьютер хандивласан байна. Энэ үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал Жон Хундог (Jeon Hongdeog), Мултимедиа технологи хөтөлбөрийн багш, оюутнуудын сургалтын орчныг сайжруулах, цаашлаад БНСУ-тай сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг онцолжээ. Мөн МТЭС-ийн захирал Б.Ганбат “Webtoon” болон онлайн тоглоомын чиглэлээр ажиллах хүний нөөц дотоод гадаадын зах зээлд эрэлттэй байгаа өнөө үед сургалтын тоног төхөөрөмж хандивласан санаачлагч болон хандивлагч талуудад талархаж буйгаа илэрхийлээд цаашид талуудын хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.