“FALLING WALLS LAB MONGOLIA” нээлттэй форумд урьж байна 

Share Button

[English Below]

ЭРХЭМ ХҮНДЭТ ЭРДЭМТЭН, ДОКТОР, СУДЛААЧ, МЭРГЭЖИЛТЭН, ШИНИЙГ САНААЧЛАГЧ ЗАЛУУЧУУДЫН АНХААРАЛД!

Бид та бүхний анхаарлыг “Falling Walls Lab”-д хандуулахыг хүсэж байна. “Falling Walls Lab” форум нь шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй, авьяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд өөрийн шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг форматаа дотооддоо болон олон улсад танилцуулах боломж юм. Олон талт форматууд нь оролцогчдод өөрсдийн инновацыг удирдах, харилцааны ур чадвараа хөгжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, үр нөлөөтэй, тогтвортой хамт олонтой хамтдаа хөгжин дэвших орон зайг бий болгоход дэмжлэг үзүүлдэг.

Жил бүр дэлхий даяар нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн бүс нутгийн хамгийн шинэлэг оюун санааны ололт, олон талт байдал, хүсэл сонирхлыг харуулах зорилгоор Falling Walls Lab форумыг зохион байгуулдаг. Оролцогчид тус бүр гурван минутын дотор багтаан өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, шинэлэг төсөл, санаагаа бусад мэргэжилтнүүд, шүүгчдэд болон олон нийтэд бидний цаг үеийн хамгийн тулгамдсан сорилтуудын шийдлүүдийг танилцуулдаг. Орон орны үндэсний ялагчид нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 07-нд Берлин хотноо олон улсын финалд өрсөлдөх бөгөөд улмаар Falling Walls Science Summit-д оролцох эрхийн бичгээр шагнуулж дэлхийн шинжлэх ухаан, бизнесийг хөдөлгөгч, гол бодлого боловсруулагчидтай харилцах, холбоо тогтоох боломжтой болно.

“Falling Walls Lab Mongolia’24” форум 2024 оны есдүгээр сарын 27-ны өдөр 13.00 цагаас МУИС-ын Номын сангийн хурлын танхим 502 ба www.zoom.us онлайн платформоор танхим-цахим хосолсон “hybrid” хэлбэрээр зохион байгуулагдана.

Форумын ерөнхий зохион байгуулагчаар Шинжлэх ухаан технологийн сан, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа; мөн Монгол Улсын Эдийн Засаг Хөгжлийн Яам, Монгол Улсын Их Сургууль; INWES – олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоо, MонЦаМэ агентлаг; хэвлэлийн түншээр “Energy Insight” сэтгүүл тус тус дэмжин хамтран ажиллаж байна.

Оролцогчдын бүртгэлийг https://falling-walls.com/lab/apply/mongolia/ хаягаар 2024 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 23:59 минут хүртэл хийнэ.

“Falling Walls Lab Mongolia” мэдээллийг шуурхай хүргэхийн тулд та бүхнийг өөрсдийн сургууль, хүрээлэн, байгууллагын судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд энэхүү мэдээллийг цааш нь түгээхийг хүсэж байна.

Хүндэтгэсэн,

Falling Walls Lab  Mongolia Зохион байгуулах комисс

FALLING WALLS LAB MONGOLIA’24

ХЭЗЭЭ: 2024 оны есдүгээр сарын 27-ны өдөр 13:00 цагт

ХААНА: МУИС-ын Номын сан, 502 тоот хурлын өрөө / Цахим ZOOM платформ

Hybrid – цахим хосолсон форум

БҮРТГЭЛ:  www.falling-walls.com/lab/apply

БҮРТГЭЛИЙН ЭЦСИЙН ХУГАЦАА: 2024 оны есдүгээр сарын 19-ний 23:59 цаг (UBT)

ХЭН БҮРТГҮҮЛЖ БОЛОХ ВЭ?

  • Шилдэг оюутан, судлаачид, эрдэмтэд, бизнес эрхлэгчид, залуу мэргэжилтнүүд болон шинийг санаачлагчид.
  • Бүх салбарыг хамарна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Хэрэв бүртгүүлэгч бакалаврын зэрэгтэй бол 10-аас дээшгүй жилийн өмнө хамгаалсан байх.
  • Хэрэв бүртгүүлэгч магистрын зэрэгтэй бол 7-оос дээшгүй жилийн өмнө хамгаалсан байх.*
  • Хэрэв бүртгүүлэгч докторын зэрэгтэй бол 5-аас дээшгүй жилийн өмнө хамгаалсан байх.**
  • Их сургуулийн эчнээ ангийн оюутнууд бүртгүүлэх боломжтой.

*An MD (докторын диссертацигүй) магистрын зэрэгтэй адил тооцогдоно.
**A Dr. Med. (докторын диссертацитай) PhD –тэй адил тооцогдоно.

АНХААР: 

  • Анкетыг англи хэл дээр бөглөнө! Өөр хэл дээр бөглөсөн анкетийг хүлээж авахгүй.

Холбогдох хаяг: info@artsandmediaconsulting.org .

Утас: 99169084 эсвэл the Falling Walls Foundation (lab@falling-walls.com)

Дэлгэрэнгүй мэдээллийг www.falling-walls.com/lab  болон fb.me/FallingWallsLabEngageMongolia хуудсаас авна уу.

Өмнөх жилийн Falling Walls Lab  ялагч нарын илтгэлийг: https://falling-walls.com/lab/winners/ холбоосоор орж үзнэ үү.

Хүндэтгэсэн,

Falling Walls Lab Mongolia зохион байгуулах комисс

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [224.04 KB]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар