БНСУ-ын Чоннам үндэсний их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бүх түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх),
- Хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх,
- Голч дүн 2.7-оос дээш
- Хэлний түвшин: Англи/Солонгос хэлний дундаас дээш мэдлэгтэй байх,
Бүрдүүлэх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх)
- Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламж,
- Гадаад паспортын хуулбар (Солонгост суралцаж дуусах хугацаанаас хойш 1 жилийн хугацаатай)
- Санхүүгийн баталгаа- (Оюутны нэрийн дээр хамгийн багадаа 5000 ам.Долларын үлдэгдэл бүхий банкны тодорхойлолт байх бөгөөд хичээлийн улирал эхлэх хүртэл мөнгөн дүнгийн гүйлгээг түгжсэн байх шаардлагатай)
- Цээж зураг (цагаан дэвгэртэй)
Оюутан солилцооны хөтөлбөрт шалгасан оюутнуудад Чоннам үндэсний их сургуулиас өргөдлийн маягтыг бөглөх дэлгэрэнгүй мэдээллийн хамт явуулна.
2025 оны хаврын сургалтын хөтөлбөрийн жагсаалт
2025 оны хаврын хөтөлбөрийн жагсаалт 2025 оны нэгдүгээр сарын сүүлээр гарах бөгөөд оюутнуудад шууд илгээх болно. Үүний зэрэгцээ өмнөх хичээлийн жагсаалтыг эндээс шалгаж болно.
Суралцах хугацаа: 1 эсвэл 2 улирал
Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны аравдугаар сарын 25-ны 12:00 цаг хүртэл.
Хүсэлт гаргах сүүлийн хугацаа: Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар 1 багц файл болгон 2024 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
Холбогдох: Багш, оюутны хөгжлийн газар 303 тоот, мэргэжилтэн Г.Навчаа
Утас: 77307730-1516
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ