“НОМЫН САН – ӨНӨӨДӨР, МАРГААШ III” хэлэлцүүлэгт урьж байна

Share Button
  “НОМЫН САН–ӨНӨӨДӨР, МАРГААШ III” хэлэлцүүлгийг “Их, дээд сургуулийн номын сангийн хөгжил, хэтийн төлөв” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар боллоо. Хэлэлцүүлэг 2024 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 09:00-12:00 цагийн МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын өрөөнд болно.
   Хэлэлцүүлгийн зорилго нь их, дээд сургуулийн номын сангийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох, зөвлөмж боловсруулах талаар санал солилцоход оршино.  Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийг “Соёл, урлагийн ажилтны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. МУИС-ийн Номын сангаас Соёл урлагийн ажилтны өдөрт зориулан “НОМЫН САН – ӨНӨӨДӨР, МАРГААШ-III” хэлэлцүүлгийг Төрийн өмчийн зургаан их сургууль болон хувийн их, дээд сургуулийн төлөөлөлтэй хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
   Энэ удаагийн хэлэлцүүлгээр “Их дээд сургуулиудын номын сангийн өнөөгийн байдал”, “Их дээд сургуулийн номын сан дэлхий дахинд”, “Номын сангийн хөгжлийн бодлого”, “Номын сангийн хууль эрх зүйн орчинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Олон улсад хүний нөөцийн менежментийн чиг хандлага /Номын санчдын жишээн дээр” болон “Хувийн их, дээд сургуулийн номын сангуудад тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлнэ.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар