МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР
Ажлын байрны нэр: Ахлах мэргэжилтэн
Орон тоо: 1 /үндсэн/
Гүйцэтгэх чиг үүрэг:
- Газрын жил, улирлын төлөвлөгөө боловсруулах, биелэлтэд хяналт тавьж ажиллах;
- Төлөвлөгөөт бус аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх,
- Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх,
- Дотоод аудитын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, сайжруулах;
- Бүрэлдэхүүн сургууль, нэгжийн стратеги төлөвлөгөөний биелэлтэд оруулж буй хувь нэмэрт үнэлэлт дүгнэлт гаргах үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх,
- Хууль тогтоомжид болон МУИС-ийн дотоод аудитын журамд заасан бусад.
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш
Мэргэжил: Бизнесийн удирдлага
Туршлага: Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, үүнээс дотоод аудитын чиглэлээр таваас доошгүй жил ажилласан байх
Ур чадвар:
- Дүн шинжилгээ хийж дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах чадвартай байх:
- Хамтран ажиллах, харилцан тохиролцож асуудлыг шийдэх чадвартай, нийтэч, асуудлыг эергээр шийдэх чадвартай байх:
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл:
2024 оны есдүгээр сарын 25-ны өдрөөс аравдугаар сарын 01-ний өдрийн 17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1133
Захиргаа, хүний нөөцийн газар