Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтэн сонгон шалгаруулж авна /Дотоод/

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

Ажлын байрны нэр: Мэргэжилтэн

Орон тоо: 1 /үндсэн/

Гүйцэтгэх чиг үүрэг:

  1. Эрсдэлд суурилсан дотоод аудит, хяналт шалгалтыг холбогдох стандартын дагуу гүйцэтгэх, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах,
  2. Бүрэлдэхүүн, салбар сургууль, нэгжийн санхүүгийн болон нийцлийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх,
  3. Бүрэлдэхүүн, салбар сургууль, нэгжийн тайлан нэгтгэх, дүн шинжилгээ хийх, стратеги төлөвлөгөөний биелэлтэд оруулж буй хувь нэмэрт  үнэлэлт дүгнэлт гаргах,
  4.  Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд  стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх,
  5. Хууль тогтоомжид болон МУИС-ийн дотоод аудитын журамд заасан бусад

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш

Мэргэжил: Эрх зүйч

Туршлага: Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан туршлагатай, цаашид энэ чиглэлээр ажиллах дур сонирхолтой

Ур чадвар:

  • Дүн шинжилгээ хийж, дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах чадвартай байх:
  • Хамтран ажиллах, харилцан тохиролцож асуудлыг шийдэх чадвартай, нийтэч, асуудлыг эергээр шийдэх чадвартай байх:
  • Англи хэлний мэдлэгтэй байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл:

2024 оны есдүгээр сарын 25-ны өдрөөс аравдугаар сарын 01-ний өдрийн 17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1133

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар