МУИС-ийн Бодлогын судалгааны лаборатори “Future STAR” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Share Button
   МУИС-ийн “Бодлогын судалгааны лаборатори” болон “Fulbridge – БОАТ” ХХК боловсролын зөвлөх үйлчилгээний компани хамтран дэлхийн шилдэг  их сургуулиудад бакалаврын түвшинд суралцахаар төлөвлөж буй ахлах ангийн суралцагчид, их сургуулийн I-II түвшний оюутнууд, “GAP year” авсан сурагчдад зориулсан “Future STAR” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр элсэлтийн бүртгэл нээгдлээ.
  Дэлхийн шилдэг их сургуулиудыг төгссөн туршлагатай хамт олон залуус та бүхэнд өөрийгөө хэрхэн нээн, таньж мэдэн мөрөөдлийн их сургуульдаа тэнцэж, хэрхэн амжилттайгаар сорилт бэрхшээлийг даван туулж суралцах болон тэтгэлэг авах боломжууд, түүнд тулгарах асуудлыг шийдвэрлэх арга зам, анхаарах зүйлс, ач холбогдлын талаар өөрсдийн бодит туршлага дээр тулгуурласан иж бүрэн, цогц  мэдлэг, ур чадварыг тус сургалтаар олгох болно.
Хөтөлбөр 2024 аравдугаар сарын 06, 13-ны өдрийн 10:00-14:00 цагийн хооронд МУИС-ийн Номын сангийн 502 тоот өрөөнд зохион байгуулагдана.
Хөтөлбөрийн бүртгэл болон дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://forms.gle/wjUBfCPSGiSmBRif6
Холбоо барих утасны дугаар: 88119467
Бодлогын судалгааны лаборатори
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар