МУИС-ийн стратеги төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийн хүрээнд сургалтын хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын тогтолцоог өргөжүүлэх, чанартайгаар багшлахуй болон сургахуйг загварчлах, сургалтын чанарын менежментийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд МУИС-ийн Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар, Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс “Хичээлийн суралцахуйн үр дүнг үнэлэх зарим боломж, туршлага” сургалтыг 2024 оны 9 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд гурван удаа зохион байгууллаа.
Тус сургалтын сургагч багшаар МУИС-ийн Химийн тэнхимийн дэд профессор Ч.Нямгэрэл ажилласан бөгөөд хичээлийн суралцахуйн үр дүнг үнэлж дүгнэх боломж, эх сурвалж, эцсийн (summative) үнэлгээний дүн шинжилгээгээр ХСҮД-г үнэлж дүгнэх, олон-сонголтот даалгаврын болон буруу хариултын шинжилгээ зэрэг агуулгын хүрээнд сургалтыг зохион байгуулсан юм.