“Нийгмийн ажил” сэтгүүлийн шинэ дугаарт хэвлэх бүтээлийн хянан магадлалд (peer review) өгүүлэл авч эхэллээ

Share Button

    Нийгмийн ажил, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн салбар дундын судалгаа шинжилгээний байгууллага, судлаач, шинжээч, нийгмийн ажилтан, ахисан түвшний оюутан суралцагчдад “Нийгмийн ажил” сэтгүүлийн шинэ дугаарт хэвлэх бүтээлийн хянан магадлалд (peer review) өгүүлэл авч эхэллээ.

    Монгол Улсын Их Сургуулийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимээс эрхлэн гаргадаг Олон Улсын Сэтгүүлийн Стандарт дугаар /ISSN/ бүхий “Нийгмийн ажил” сэтгүүл 2025 оны нэгдүгээр сард хэвлэгдэх дугаартаа шинэ бүтээл хүлээн авч эхэллээ. Багш, судлаач, суралцагч та бүхэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө нийгмийн ажлын болон нийгэм хүмүүнлэгийн ухаан, мөн салбар дундын чиглэлээр туурвисан эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж, судалгааны ажил, нийгмийн ажлын практик туршлага, аргууд, шинэ мэдээ мэдээллээ ирүүлнэ үү. Англи хэлээр туурвисан бүтээл ирүүлж болно. Хянан магадлалаар орж тэнцсэн бүтээлийг хэвлэнэ.

МУИС-ийн дотоод эрдэм шинжилгээний сэтгүүлийн журамтай танилцаж, холбогдох шаардлагад нийцүүлнэ үү.

https://www.num.edu.mn/filesnum/juram/NUM-erdem_shinjilgee_setguuliin_juram.pdf

Та бүтээлээ ЭНД ДАРЖ илгээнэ үү.

Бүтээл илгээхтэй холбоотой асуултаа дараах хаягаар лавлана уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар