Турк орон судлалын хөтөлбөрийн оюутнууд удахгүй БНТУ-ыг зорино

Share Button

  МУИС болон БНТУ-ын Измир Катип Чэлэби Их Сургуультай байгуулсан гэрээний хүрээнд тус хөтөлбөрийн II түвшний оюутнууд жил бүр БНТУ-д бүтэн жилийн турш суралцан орчин цагийн турк хэлийг судалдаг билээ.

   2024-2025 оны хичээлийн жилд турк орон судлалын II түвшний оюутнууд энэ сарын 05-нд БНТУ-ын Измир хотын Измир Катип Чэлэби Их Сургуулийг зорих гэж байна.

   Оюутнуудад зөвлөгөө өгөх, гурван талт гэрээ байгуулах үүднээс багш, оюутан, асран хамгаалагч нарын уулзалтыг 2024 оны аравдугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

   Тус уулзалтад Ази судлалын тэнхимийн эрхлэгч Дэд проф.Д-р. Г.Элдэв-Очир, Проф. Д-р. Ц.Баттулга, Дэд проф. Д-р.Н.Гэрэлмаа, Дэд проф. Д-р. Б.Аззаяа, дадлагажигч багш Т.Загарпэрэнлэй болон тус хөтөлбөрийн III, IV түвшний оюутнууд оролцлоо.

  Эрдэм номын аянд мордож буй оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Ази судлалын тэнхим

Турк орон судлалын салбар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар