“Багш оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн ээлжит сургалт боллоо

Share Button

     Монгол Улсын Их Сургууль (МУИС), “Рио Тинто Монгол” компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Багш оюутны стартап-2024” хөтөлбөрийн ээлжит сургалтыг МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв 2024 оны аравдугаар сарын 23-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвд амжилттай зохион байгууллаа.

    Энэ удаагийн сургалтыг Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинбаяр “Оюуны өмчийн гэрээ хэлэлцээр” сэдвээр явуулж, технологи дамжуулах хүрээнд хийгддэг оюуны өмчтэй холбоотой гэрээ, хэлцэлийг хийх үе шатууд, их сургууль болон бизнесийн байгууллагын хооронд хийгддэг бусад гэрээний талаар тодорхой мэдээлэл өгөв. Мөн ШУТС-ийн санхүүжилтээр хэрэгжсэн төслийн үр дүнд бүтээгдсэн “Их сургууль, эрдэм шинжилгээний болон технологи дамжуулах байгууллагуудад зориулсан оюуны өмчийн гэрээний гарын авлага” номын бүтэц, агуулгыг танилцууллаа. Хөтөлбөрт оролцогч багууд хөгжүүлж байгаа төслийн санаагаа оюуны өмчөөр бүртгүүлэхтэй холбоотой сонирхсон асуултдаа хариулт авч, оюуны өмчтэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,

Технологи дамжуулах төв

77307730 – 1160

tto@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар