Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв МУИС-ийн стратеги төлөвлөгөөний хүрээнд сургалтын үйл ажиллагаанд технологийн дэвшилд суурилсан сургалтын шинэ аргыг хэрэглэх, МУИС-ийн Багшийн хөгжлийн хөтөлбөрийн идэвхтэй сургалтын аргыг сургалтад хэрэглэх, суралцагчдын мэдлэг, чадвар, хандлагыг бодитой үнэлэх зорилттой уялдуулан “VoxVote платформыг сургалтын үйл ажиллагаанд ашиглах нь” сэдэвт воркшоп зохион байгууллаа.
Воркшопыг МТЭС-ийн ахлах багш Х.Золзаяа удирдан явуулсан бөгөөд ухаалаг утас, төхөөрөмж ашиглан хичээл, бүх төрлийн хурал, семинарын үеэр тухайн цаг мөчид асуулт, санал хүсэлтийг хүлээн авах боломж олгодог VoxVote интерактив санал асуулгын системийг хичээлийн явцад суралцагчдын ойлголтыг бататгах, асуултуудыг нэгдсэн байдлаар шуурхай хүлээн авах, оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зэргээр ашиглах боломжтой юм.
МУИС-ийн багш, ажилтнууд VoxVote системийн edu365 лицензийг МУИС-ийн албан цахим шуудангийн хаягаар бүртгүүлэн 2025 оны 2 дугаар сар хүртэл ашиглах боломжтой.