МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн “Нийгмийн ажил” хөтөлбөрийн оюутнууд Германы Берлин дэх Эвангелист Их Сургууль /Evangelische Hochschule Berlin (EHB)-тай хамтарсан оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж байна. Тус сургууль нь нийгмийн ажил, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Erasmus хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн оюутан Т.Түмэнхүслэн, Н.Батзориг, Х.Ган-Алдар нар 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 2 дугаар сар хүртэл нийгмийн ажлын хичээлүүдийг англи хэлээр үзэж байна.
Берлиний Эвангелист Их Сургууль болон МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхим нь цаашид багш солилцох, нийгмийн ажлын багш, судлаачид хамтран судалгаа хийх зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.