Дотуур байранд амьдардаг суралцагчдад сургалт зохион байгуулна

Share Button

Монгол Улсын хэмжээнд оюутны эрүүл мэндийг дэмжих аян зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриатайгаар явагдаж байна. Уг аяны хүрээнд нийт их, дээд сургуулиудын оюутан суралцагчдыг эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн  ажлыг хийж байгаа бөгөөд МУИС-ийн дотуур байранд амьдардаг оюутан суралцагчдад 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 14:00 цагаас Багш, оюутны хөгжлийн төвийн 5 давхарт 502 тоот танхимд Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажил хийнэ.

Сургалт нь:  

  • Хорт зуршлаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Гэр бүл төлөвлөлтөд юуг анхаарах вэ? Жирэмслэлтээс сэргийлэх аргууд
  • Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх нь сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдана.  

 МУИС-ийн дотуур байранд амьдарч байгаа оюутан суралцагч та бүхэн сургалтад идэвхтэй хамрагдана уу.  

 

Оюутны хөгжлийн газар 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар