МУИС-ийн харааны бэрхшээлтэй суралцагчид Монголын уран зургийн галерейд зочиллоо. “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулсан “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” үзэсгэлэнгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй үзэгчдэд урлагийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой “Мэдрэхүйн төсөөлөл” төслийг олон нийтэд танилцуулсан байна.
МУИС-ийн оюутнууд Монголын хосгүй үнэт уран зургийн бүтээл болох О.Цэвэгжавын ”Азарганы ноцолдоон” (1958), Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” (1958), Б.Гомбосүрэнгийн “Хотын төв” (1951), Г.Одонгийн “Их ажлын дараа” (1954) зэрэг бүтээлийг тусгай орчинд гараар мэдэрч, аудио хэлбэрээр виртуал тайлбарлагчаар сонсож сонирхлоо. Уран зургийг мэдрэхүйгээр төсөөлөн хүртсэн нь шинэ туршлага төдийгүй, урлагийн боловсролыг дэмжсэн сонирхолтой ажил боллоо.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР