Биологийн тэнхим | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

Ажлын байрны нэр: Биологийн тэнхимийн лаборант  (Микробиологи)

Орон тоо: 1

Гүйцэтгэх үүрэг:

  1. Хариуцсан ажлын хүрээнд мөрдөгдөх хууль, дүрэм, журам, тушаал шийдвэрийг мөрдөж ажиллах;
  2. Хариуцсан лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах;
  3. Хичээлд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж бодис зэргийг бэлэн байлгах, сургалтад туслах;
  4. Хариуцсан лабораторийн аюулгүй нөхцөлийг хангах, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг сахих, сахиулах

Боловсрол: Дээд, бакалавр

Мэргэжил: Биологи

Мэргэшил: Микробиологи

Ур чадвар:

  • Химийн үндсэн суурь мэдлэгтэй, химийн бодис урвалж хадгалах, бэлтгэх туршлагатай
  • Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт хийх, туршилт сорилт хийх чадвартай байх;
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх

Туршлага: Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл:  2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1132

 

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар