УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит “Идэр оюуны ундраа” тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо

Share Button

Монгол Улсын Их Хурлын гишүүн, физикийн ухааны доктор А.Ундраагийн нэрэмжит “Идэр Оюуны Ундраа” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад Батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

УИХ-ын гишүүн А.Ундраа нь “ИДЭР ОЮУНЫ УНДРАА” тэтгэлгээр дамжуулан байгалийн шинжлэх ухаан, инженер техникийн салбарт суралцагч оюутнуудад бодитой дэмжлэг үзүүлж, тэдний бүтээлч үйл ажиллагааг урамшуулах, цаашлаад шинжлэх ухааны салбарын үнэ цэнийг сурталчлан таниулах замаар тус чиглэлээр сонгон суралцахын ач холбогдлыг таниулах, уриалах зорилгоор 4 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулж байна.


2024 оны хувьд Монгол Улсын Их Сургууль болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн байгалийн ухаан, инженер техникийн салбарын бакалаврын 3, 4 дүгээр түвшний суралцагчдын дунд энэхүү тэтгэлгээ зарлаж 5 оюутан тус бүрт 1.000.000 (Нэг сая төгрөг), 25 оюутанд тус бүр 100.000 (Нэг зуун мянга) төгрөгийн урамшууллыг олголоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар