МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР
Ажлын байрны нэр: Дотуур байр, цахим карт хариуцсан мэргэжилтэн
Орон тоо: 1 /түр/
Гүйцэтгэх чиг үүрэг:
- Дотоод гадаадын бүх түвшний суралцагчдыг дотуур байрны цахим сүлжээнд бүртгэх, оруулах, хасалт хийх цахим бүртгэл, баталгаажуулалт, шилжилт хөдөлгөөн хийхтэй холбоотой ажлыг зохион байгуулах, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, журмын хэрэгжилтийг хангах;
- Дотуур байрны суралцагчдад оюутны хөгжил, соёл хүмүүжил, чөлөөт цагийн арга хэмжээ зохион байгуулах;
- Суралцагчдад оюутны цахим үнэмлэх олгох, дахин олгохтой холбоотой үйлчилгээ хариуцан зохион байгуулах;
- Хариуцсан ажлын төлөвлөлт, статистик тайлан мэдээг хариуцах;
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Мэргэжил: Багш, Нийгмийн ажилтан, Бизнесийн удирдлага;
Туршлага: Боловсролын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан;
Ур чадвар:
- Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах; /MS Word, Excel, SPSS, Power BI/
- Англи хэлний зохих мэдлэгтэй;
- Хариуцлагатай, харилцааны соёл, ёс зүйтэй;
- Судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт боловсруулах, удирдан зохион байгуулах чадвартай;
- Албан бичиг баримт боловсруулах чадвартай;
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай;
- Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
- Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх чадвартай;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет,
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар,
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,
- Ажил байдлын тодорхойлолт;
Бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 3-20-ны өдрийн 12:00 хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1132
Захиргаа, хүний нөөцийн газар