“Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг”-т хамрагдах тухай

Share Button

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид, тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын Дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг”-ийг “Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулах, эх оронч шилдэг мэргэжилтэн, манлайлагчийг бэлтгэх зорилгоор тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр дээд боловсрол эзэмших суралцагчид Засгийн газрын тэтгэлэг олгоно” гэж заасан.

Уг тэтгэлэгт хамрагдах МУИС-ийн бүх түвшний тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр /Засгийн газраас баталсан/ суралцаж буй суралцагч дараах болзлыг хангасан байна. Үүнд:

  • Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын магадлан итгэмжлэгдсэн үндсэн хөтөлбөрөөр суралцагч,
  • Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх,
  • Зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх,
  • Бакалварын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол ЭЕШ-д 600 болон түүнээс дээш оноо авсан байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.0-аас доошгүй байх,
  • Магистрын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол тухайн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 3.0-аас доошгүй байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.0-аас доошгүй байх,
  • Докторын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол тухайн мэргэжлийн магистрын зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын бүтээлтэй, өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 3.2-аас доошгүй байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.2-аас доошгүй байх,

Тэтгэлэгт хамрагдах болзол хангасан материалыг 2025 оны 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 11-ний өдрийг дуустал БОХТ-ийн 306 тоотод хүлээн авна.

Тайлбар: Дээрх болзлыг хангасан тохиолдолд Боловсролын Зээлийн Сангаас эцэслэн баталгаажуулсны дараа тэтгэлэг олгоно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар