Хайж байна...

Монгол Улсын Гавьяат багш Г.Батсүхийн нэрэмжит МУИС-ийн Физикийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Монгол Улсын Гавьяат багш Гармаагийн Батсүхийн нэрэмжит МУИС-ийн Физикийн олимпиад 2026 оны 11 дүгээр сарын 5–10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиад нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын физикийн шинжлэх ухаанд суралцах хүсэл, сонирхлыг дэмжих, инженер, техникийн сэтгэлгээг хөгжүүлэх, МУИС-ийн Физикийн тэнхимээс төрөн гарсан Гавьяат багш нарын гавьяа, үйл хэргийг алдаршуулах зорилготой юм.

Олимпиад тест, онолын бодлого, туршилт гэсэн гурван даваатай зохиогдсоноос хоёрдугаар даваанд:

  • 7-р ангийн 71
  • 8-р ангийн 59
  • 9-р ангийн 39
  • 10-р ангийн 53
  • 11-р ангийн 53
  • 12-р ангийн 42
  • Багшийн ангилалд 25 багш шалгаран оролцлоо.

Энэхүү тэмцээн нь улсын чанартай буюу энэ жилийн олимпиадад Улаанбаатар хотын 9 дүүргээс гадна Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын багш нар сурагчдаа бэлтгэн оролцууллаа.

Олимпиадын нэгдүгээр даваа буюу тестийн шалгаруулалт 11 дүгээр сарын 5–6-ны өдрүүдэд, хоёрдугаар даваа буюу уламжлалт бодлогын тэмцээн 11 дүгээр сарын 7-нд, харин 9, 12 дугаар анги болон багшийн ангиллын туршилтын даваа 11 дүгээр сарын 8-нд тус тус зохион байгуулагдав.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [879.59 KB]

Улсын физикийн олимпиадын хорооноос 9, 12-р анги болон Багшийн ангилалд тэргүүлсэн багш сурагчдад Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохиогдох Улсын физикийн олимпиадад оролцох эрхийг гардуулан өгсөн юм.

Энэ удаагийн олимпиадын онцлогуудаас дурдвал:

  • I давааг тест хэлбэрээр зохион байгуулав
  • Улсын олимпиадуудад ашиглагддаг, MEXIM Consulting LLC-ээс хөгжүүлдэг ubt.mn системийг ашиглан, УФО эрх олгогдсон 9, 12-р анги болон Багшийн ангиллын тэмцээнийг оноо хамгаалалттайгаар зохион байгуулсан
  • Улсын физикийн олимпиадын жишигт нийцүүлэн 9, 12-р анги болон Багшийн ангилалд, МУИС-ийн дэргэдэх CreatiVision LLC-тэй хамтран туршлагын тэмцээнийг, шинээр зохион бүтээсэн, иж бүрэн багажтайгаар зохион байгууллаа.

Олимпиадын дүнгийн хурал, хаалтын үйл ажиллагаа 11 дүгээр сарын 10-ны өдөр МУИС-ийн хичээлийн I байрны Эрдмийн танхимд болж, ангилал тус бүрийн шилдэг оролцогчдыг тодруулан шагнал гардуулав. Мөн сурагчдын шинжлэх ухаанч сэтгэлгээ, физик боловсролыг дэмжих үйлст МУГБ Г.Батсүхийн шавь, үр хүүхдүүд дэмжин оролцсоноос гадна хувийн хэвшлийн төлөөлөл болон Сайн Интернэшнл ХХК зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэн оролцсон нь олимпиадын зохион байгуулалт, нөөц бололцоог нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр боллоо.

Олимпиадын зохион байгуулалтыг дэмжин ажилласан МУИС, ШУС, БУС-ын удирдлагууд, үнэт цаг хугацаа, хөдөлмөрөө дайчлан ажилласан Физикийн тэнхимийн хамт олон болоод Онолын физикийн Дельта клубийн оюутан залуустаа талархал илэрхийлье.

Олимпиад зохион байгуулах хороо

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар