МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ФИЗИКИЙН ТЭНХИМ
АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Лаборант
ОРОН ТОО: 1
ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:
- Хариуцсан лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах;
- Хичээлд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж бодис зэргийг бэлэн байлгах, сургалтад туслах;
- Хариуцсан лабораторийн аюулгүй нөхцөлийг хангах, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг сахих, сахиулах
БОЛОВСРОЛ: Дээд, бакалавр
МЭРГЭЖИЛ: Физикч
МЭРГЭШИЛ: Физик
УР ЧАДВАР:
- Физикийн үндсэн суурь мэдлэгтэй,
- Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт хийх, туршилт сорилт хийх чадвартай байх;
- Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
- Ачаалал даах чадвартай байх;
- Хариуцлагатай, шуурхай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх
ТУРШЛАГА: Физикийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт, туршилт, сорил хийж байсан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа/
- Ажил байдлын тодорхойлолт
Бүртгэл: 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1132,
Захиргаа, хүний нөөцийн газар