Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-аас Япон орон судлалыг дэмжих зорилгоор МУИС-тай хамтран хэрэгжүүлж буй “Японы модернизаци ба хөгжил судлал” цуврал хичээлийн хүрээнд тээвэрт суурилсан хөгжлийн талаар лекц зохион байгуулах гэж байна.
Монгол Улсад өнөөдөр тулгараад буй томоохон сорилтуудын нэг болох нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд Япон Улсын туршлагаас суралцах уг лекцийг Алмек Корпорацийн Гадаад улс орнуудын төсөл хөтөлбөрийн Нэгдсэн төлөвлөлтийн газрын Ерөнхий менежер Абэ Томоко удирдан явуулах болно.
Лекцийн модератор: МУИС-ийн Ази судлалын тэнхимийн профессор С. Баттулга
📍 Хаана: МУИС, Хичээлийн 1-р байр, Эрдмийн танхим
📅 Хэзээ: 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр, 16:00-18:00 цаг
Бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/pgYYYG5beG?origin=lprLink
МУИС-ийн багш, оюутан, судлаач та бүхнийг хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг урьж байна.