МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР
Ажлын байрны нэр: ДОТООД АУДИТОР
Орон тоо: 1 /ТҮР/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Эдийн засаг, Санхүү, Менежмент, Хууль эрхзүй
Мэргэшил: Эдийн засаг, Санхүү, Менежмент, Хууль эрхзүй
Туршлага:
- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Дотоод аудитын чиглэлээр ажиллаж байсан
Ур чадвар:
- Дүн шинжилгээ хийж, дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах чадвартай байх
- Хамтран ажиллах, харилцан тохиролцож асуудлыг шийдэх чадвартай
- Нийтэч, асуудлыг эерэгээр шийдэх чадвартай байх
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
Гүйцэтгэх үүрэг:
Ажлын байрны зорилт:
- Санхүү, хөрөнгө хамгаалалт болон бие даасан нэгжүүдийн үйл ажиллагааны нийцэлд үнэлэлт, зөвлөмж өгөх;
- Эрсдэлд суурилсан дотоод аудит, хяналт шалгалтыг холбогдох стандартын дагуу гүйцэтгэх, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах;
- Бүрэлдэхүүн, салбар сургууль, нэгжийн санхүүгийн болон нийцлийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
- Бүрэлдэхүүн сургуулиудын тайлан, стратеги төлөвлөгөөний биелэлтэд оруулж буй хувь нэмэрт дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт гаргах;
- Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
- Хууль тогтоомжид болон МУИС-ийн дотоод аудитын журамд заасан бусад
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2025 оны 2 дугаар сарын 7-27-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131
Захиргаа, хүний нөөцийн газар