Ховд аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Share Button

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаатай орон нутагт шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд Ховд аймагт “Сургалт-Судалгаа-Үйлдвэрлэл”-ийн чиглэлд инновацын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, орон нутгийг хөгжүүлэх кластерийн санаачилга, төсөл, хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллах юм.

Түүнчлэн Баруун бүсийн бодлогын болон хөгжлийн хүрээлэн, төвийг байгуулж, бодлого ба санхүүгийн хувьд дэмжих, МУИС-ийн Баруун бүсийн сургуулийг бүс нутгийн дээд боловсролын жишиг сургууль болгон хөгжүүлэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Засгийн газрын “Баруун бүсийн хөгжлийн тулгуур төв Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” болон “2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр МУИС-ийн хотхоныг Ховд аймагт байгуулах, байгаль экологийн өвөрмөц онцлог, эдийн засгийн хөгжлийн харьцангуй давуу тал бүхий салбаруудад тулгуурлан эко үйлдвэрлэлийн хоршилт бүхий “Тогтвортой хөгжлийн бүс” болгон хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар санамж бичигт тусгасан байна.

Гэрэл зургийн эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар