МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн багш, профессорын баг АНУ-ын Баруун Вашингтоны их сургуульд айлчилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллав

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны салбарын Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн багш, профессорын баг 2025 оны нэгдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд АНУ-ын Баруун Вашингтоны их сургуульд (Western Washington University) айлчиллаа.

Энэхүү айлчлалын гол зорилго нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт, судалгааны чиглэлээр туршлага солилцох, хамтарсан төсөл, судалгааны боломжуудыг хэлэлцэх явдал байв.

Айлчлалын хүрээнд Баруун Вашингтоны их сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны алба, Ахисан түвшний сургуулийн удирдлагууд, Социологийн тэнхим, Эрүүл мэнд, олон нийт судлалын тэнхим, Сэтгэл судлалын тэнхимийн хамт олонтой уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Мөн Баруун Вашингтоны их сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнуудтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцав.

Айлчлалын үеэр төлөөлөгчид тус сургуулийн эрдэм шинжилгээний чиглэл, сургалтын орчинтой танилцав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар