Токиогийн гадаад судлалын их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Япон Улсын Токиогийн гадаад судлалын их сургуулийн (Tokyo University of Foreign Studies) хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Өргөдлийн үйл явцын талаарх ерөнхий мэдээллийг эндээс авнауу.

Шаардлага:

МУИС-ийн бакалавр (дор хаяж нэг улирал суралцсан, төгсөх болзол хангаагүй) болон магистрын идэвхтэй суралцаж буй оюутан байх;
Англи хэлний CEFR (Common European Framework of Reference for Languages) B2, Япон хэлний N2 түвшний мэдлэгтэй байх;
Голч оноо 2.0 ба түүнээс дээш.

Бүрдүүлэх материал

  1. Бүрдүүлэх материалын жагсаалтын баримт бичгийг эндээс татаж авна уу /загвар татах/
  2. Хөтөлбөрт оролцогчийн гэрээг эндээс татаж авна уу /загвар татах/
  3. Эрүүл мэндийн хуудсыг эндээс татаж авна уу /загвар татах/
  4. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
  5. Дүнгийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх /
  6. Суралцах төлөвлөгөөг эндээс татаж авна уу
  7. Паспортын хуулбар
  8. 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг file-аар JPG өргөтгөлтэй
  9. Гадаад хэлний батламж /лавлах материалыг эндээс татах/
  • Хэрэв албан ёсны гадаад хэлний түвшин тогтоосон гэрчилгээ байхгүй бол тодорхойлолтын загварыг эндээс татаж авна уу  /загвар татах/

Суралцах хугацаа:1-2 семестр /өөрийн хүсэлтээр/

Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Тэтгэлэг: JASSO сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой /шалгарсан тохиолдолд/

Дотуур байрны төлбөр: сарын 32000-46000 йен

/Гадуур байрлах бол сарын төлбөр ойролцоогоор 50000-80000 йен/

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар зөв дарааллын дагуу 1 багц файл болгон илгээх мөн доорх мэргэжилтэнд эх хувиар нь 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Багш, оюутны хөгжлийн төв-303 тоот Мэргэжилтэн Г.Навчаа

Мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.

Солилцооны хөтөлбөрт тэнцэн цааш хамтын ажиллагаатай сургуулиас шаардсан алхам, баримт бичгийг цаг тухайд нь хариуцлагатай явуулах ба мөн шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn мэйл хаягаар болон 77307730-1129 дугаарт урьдчилан холбогдож лавлана уу.

Эцсийн шалгаруулалтыг Токиогийн гадаад судлалын их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар