МУИС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Урлагийн бага наадам боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Урлагийн Бага Наадам болж 6 төрөлд 25 оролцогч оролцсон байна. Үүнийг төрөл тус бүрээр нь авч үзвэл:

  • Гоцлол дууны төрөлд нийт арван оролцогч оролцсоноос Тэргүүн байрыг Их Британи, Америк орон судлалын тэнхимийн 4-р түвшний оюутан  Н.Мөнхбат, дэд байрыг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 2-р түвшний  М.Болоржин, гутгаар байрыг Ази судлалын тэнхимийн 3-р түвшний оюутан Л. Баярцэнгэл нар тус тус эзэлсэн.
  • Уран уншлагын төрөлд нийт долоон оролцогч орсноос Тэргүүн байрыг Их Британи, Америк орон судлалын тэнхимийн 2-р түвшний оюутан С.Эрдэнэцацрал, Дэд байрыг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 3-р түвшний оюутан А.Жадамба, Гутгаар байрыг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 1-р түвшний оюутан О.Төгөлдөрчимэг нар тус тус эзэлсэн.
  • Хамтлаг дууны төрөлд нийт дөрвөн хамтлаг орсноос Тэргүүн байрыг Harmonic Horizon, Дэд байрыг Ocean eyes хамтлаг, Гутгаар байрыг Монгол хэл уран зохиолын багшийн ангийн охидын хамтлаг тус тус шалгарсан.
  • Хөгжмийн төрөлд нийт дөрвөн оролцогч оролцсоноос Тэргүүн байрыг Европ судлалын тэнхимийн 1-р түвшний оюутан Б.Анударь, Дэд байрыг Их Британи, Америк орон судлалын тэнхимийн 1-р түвшний оюутан Ш.Сүнжээ, Гутгаар байрыг Их Британи, Америк орон судлалын тэнхимийн 4-р түвшний оюутан Б.Маралмаа нар тус тус эзэлсэн.
  • Чөлөөт бүжгийн төрөлд NOVA хамтлаг тэргүүн байранд шалгарсан.
  • Язгуур урлагийн төрөлд Тэргүүн байрыг Их Британи, Америк орон судлалын тэнхимийн 1-р түвшний оюутан Ш.Сүнжээ, дэд байрыг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 2-р түвшний оюутан А.Төвшинбаяр, Гутгаар байрыг Их Британи, Америк орон судлалын тэнхимийн 4-р түвшний оюутан Б.Маралмаа нар тус тус эзэлсэн.
  • Урлагийн бага наадмын шилдэг үзүүлбэрээр Хамтлаг дууны төрөлд Тэргүүн байр эзэлсэн Harmonic Horizon шалгарсан.

“Урлагийн бага наадамд” шагналт байр эзэлсэн оролцогчид

“Урлагийн бага наадам”-ын Хамтлаг дууны төрөлд шагналт байр эзэлсэн оролцогчид

Урлагийн бага наадмын чөлөөт бүжгийн төрөлд шалгарсан оролцогчид

Урлагийн бага наадмын гоцлол дууны төрөлд байр эзэлсэн оролцогчид

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар