Япон Улсын Осака их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Япон Улсын Осака их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.

Ерөнхий мэдээллийг энд дарж Application Procedure for Exchange Program(Inbound) at OUEL хэсгээс харна уу.

Шаардлага:

  1. МУИС-д идэвхтэй суралцаж буй оюутан байх;
  2. Голч оноо 3.0 буюу түүнээс дээш;
  3. Япон хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. Нэр дэвшүүлсэн маягт (холбогдох мэргэжилтэн бөглөнө)
  2. Товч намтар (Resume)
  3. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр)
  4. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр)
  5. Паспортын хуулбар
  6. Япон хэлний онооны батламж (байгаа бол)
  7. Тодорхойлох захиа (удирдагч багш, профессор, багшаас авна)
  8. Виз мэдүүлэхэд шаардлагатай Зөвшөөрлийн гэрчилгээг /Certificate of eligibility/ энд дарж татаж авна уу
  9. Эрүүл мэндийн маягт: энд дарж татаж авна уу.
  10. Цээж зураг (30мм-40мм хэмжээтэй): Гурван өнгөт зургийг (сүүлийн 3 сарын дотор авсан байна)

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар зөв дарааллын дагуу 1 багц файл болгон 2025 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн Пүрэв гарагийн 10:00 цагаас өмнө явуулж эх хувиар нь доорх хаягт ирүүлж, мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.

Солилцооны хөтөлбөрт тэнцэн цааш хамтын ажиллагаатай сургуулиас шаардсан алхам, баримт бичгийг цаг тухайд нь хариуцлагатай явуулах ба мөн шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэнэ.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.

Эцсийн шалгаруулалтыг солилцооны оюутан хүлээн авах их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.

Хаяг: Багш, оюутны хөгжлийн төвийн 303 тоот, 77307730-1129

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар