БНСУ-ын Чуннам Үндэсний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна

Share Button

МУИС болон БНСУ-ын Чуннам Үндэсний их сургууль /Chungnam National University/-ийн 2025-2026 оны хичээлийн намрын улиралд солилцооны хөтөлбөр зарлаж байна.

Ерөнхий мэдээллийг энд дарж, солилцооны хөтөлбөрийн мэдээллийг энд дарж харна уу.

Солилцооны хөтөлбөрөөр 1 эсвэл 2 улирал суралцах боломжтой ба сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Шаардлага

  1. МУИС-д идэвхтэй суралцаж буй оюутан байх;
  2. Голч оноо 3.0 буюу түүнээс дээш;
  3. Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. Хавсаргасан өргөдлийн маягт энд дарж бөглөнө үү
  2. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  3. Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх/
  4. Хэлний (Англи эсвэл Солонгос хэлний) түвшнийг тодорхойлсон шалгалтын гэрчилгээ (жишээ нь, IELTS, TOEFL, TOPIK…) / байгаа бол/.
  5. А.Санхүүгийн баталгаа болон Б.Сургуулийн тодорхойлолтыг эх хувиар доорх хаягт 2025 оны 06-р сарын 15-ны хугацаанд сургуулийн тамга тэмдэгтэй дугтуйнд хийж /сургуулийн нэр, тамгатай дугтуйг мэргэжилтнээс авна/ илгээнэ. Үүнд:

А. 2025 оны 06 сард авсан Санхүүгийн баримт бичиг

– Нэг улиралд 4000 Ам.Доллар, нэг жил 8600 Ам.Доллартой тэнцэх дүнтэй

– Банкны хуулга (суралцагчийн эсвэл суралцагчийн эцэг, эхийн нэр дээр байх)/ эсвэл бусад санхүүгийн дэмжлэгийн нотлох баримт (Тэтгэлэг гэх мэт)

– Баримт бичгийн эх хувь элсэлтээс өмнөх 1 сарын хугацаанд хүчин төгөлдөр байх.

Б. 2025 оны 04 сараа хойш хугацаанд авсан сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авах/

– Бүх оюутнууд “Өөрийн улсад суугаа Солонгосын консулаас (Консулын хууль ёсны зөвшөөрөл)” буюу “Апостиль”-аар баталгаажуулсан байх шаардлагатай.

Илгээх хаяг: Eunsoo Kim

 Office of International Affairs, Rm #209, E1-1 Building,

 99 Daehak-ro,Yuseong-gu, Daejeon 34134, Republic of Korea

 Post Code(Zip code) 34134

 +82-42-821-8079, +82-42-821-7048

 cnu.exchange.in@gmail.com

Суралцах хугацаа: 1-2 улирал

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар зөв дарааллын дагуу 1 багц файл болгон 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн Баасан гарагийн 10:00 цагаас өмнө явуулж эх хувиар нь доорх хаягт ирүүлж, мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.

Солилцооны хөтөлбөрт тэнцэн цааш хамтын ажиллагаатай сургуулиас шаардсан алхам, баримт бичгийг цаг тухайд нь хариуцлагатай явуулах ба мөн шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэнэ.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.

Эцсийн шалгаруулалтыг солилцооны оюутан хүлээн авах их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.

Хаяг: Багш, оюутны хөгжлийн төвийн 303 тоот, 77307730-1129

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар