Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Урлагийн бага наадам амжилттай болж өнгөрлөө

Share Button

ШУС-ийн Байгалийн ухааны салбарын оюутан суралцагчид “Урлагийн бага наадам”-аа өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгууллаа. Урлагийн бага наадам нь оюутан залуучуудын эв нэгдэл, хамт олонч байдал, багаар ажиллах чадвар, урлагийн гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм. Энэ удаагийн наадамд 6 тэнхимийн оюутан суралцагчид оролцож, авьяас чадраараа өрсөлдөж шилдэг үзүүлбэрүүдээ шалгаруулсан байна. Үүнд:

Хамтлаг дуу

Тэргүүн байр – Геологийн тэнхимийн баг

Дэд байр –  Химийн тэнхимийн баг

Язгуур урлаг

Тэргүүн байр – Биологийн тэнхимийн баг

Дэд байр – Газарзүйн тэнхимийн баг

Гутгаар байр – Геологийн тэнхимийн баг

Хөгжим 

Тэргүүн байр – Химийн тэнхимийн оюутан Д.Ананд

Дэд байр – Газарзүйн тэнхимийн оюутан Б.Энхдөлгөөн

Гутгаар байр – Газарзүйн тэнхимийн оюутан Б.Олуйхан

Уран уншлага

Тэргүүн байр –  Биологийн тэнхимийн оюутан Д.Жаргалтөгөлдөр

Дэд байр – Газарзүйн тэнхимийн оюутан У.Билгүүнтөр

Гутгаар байр – Геологийн тэнхимийн оюутан С.Асури

Цэнгээнт бүжиг

Тэргүүн байр –  Химийн тэнхимийн баг

Дэд байр –  Геологийн тэнхимийн баг

Гоцлол дуу

Тэргүүн байр – Биологийн тэнхимийн оюутан А.Номундарь

Дэд байр – Газарзүйн тэнхимийн оюутан О.Имүүжин

Гутгаар байр –  Геологийн тэнхимийн оюутан Л.Энхжин

Чөлөөт бүжиг

Тэргүүн байр – Газарзүйн тэнхимийн баг

Дэд байр –  Геологийн тэнхимийн баг

Гутгаар байр –  Химийн тэнхимийн баг

2024-2025 оны хичээлийн жилийн Урлагийн бага наадмын шилдэг тэнхимээр Биологийн тэнхимийн баг хамт олон шалгарав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар