Япон Улсын Mitsubishi UFJ сангийн нэрэмжит тэтгэлэг нь хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд суралцагчдын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор анх 2014 оноос өгч эхэлсэн бөгөөд түүнээс хойш тасралтгүй жил бүр олгож нийт 140 суралцагч тэтгэлэг хүртээд байна.
2024-2025 оны хичээлийн жилийн арваннэгдүгээр сард зарласан “Япон Улсын Mitsubishi UFJ сангийн нэрэмжит тэтгэлэг”-т МУИС-ийн 12 суралцагч шалгарч, тэтгэлгийн батламжаа 2025 оны гуравдугаар сарын 12-ны өдөр гардан авлаа.
Тэтгэлгийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагааг нээж Оюутны хөгжлийн газрын дарга Д-р. Б.Цэцэнцолмон суралцагчдад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаанд Оюутны хөгжлийн газрын дарга, Д-р Б.Цэцэнцолмон, ахлах мэргэжилтэн Х.Туяацэцэг нар шалгарсан суралцагчдад сурлагын амжилт хүсэж тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.
Тэтгэлэг гардан авсан суралцагчдыг төлөөлөн Олон улсын харилцаа хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч Алтансүх овогтой Оюунтүлхүүр талархлын үг хэллээ.
Тэтгэлэгт шалгарсан суралцагчид талархлын мэндчилгээ дэвшүүллээ.