МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
Ажлын байрны нэр: Мэргэжилтэн (төлөвлөлт)
Орон тоо: 1 /түр/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Маркетинг, Менежмент, Санхүү, Нягтлан бодох бүртгэл
Мэргэшил: Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Маркетинг, Менежмент, Санхүү, Нягтлан бодох бүртгэл
Туршлага:
- Төрийн болон бизнесийн байгууллагад ажилласан туршлагатай байх
- Боловсрол, шинжлэх ухааны салбарт ажилласан бол давуу тал болно.
Ур чадвар:
- Төлөвлөлтийн аргачлал, арга зүйг эзэмшсэн байх
- Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх
- Монгол хэлний бичгийн өндөр ур чадвартай
- Удирдлагын мэдээллийн системийн программ эзэмшсэн байх
- Цахим орчинд ажиллах чадвартай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
- Үүрэгт ажлаа хариуцлагатай, үнэнч шударгаар гүйцэтгэх
- Харилцааны өндөр ур чадвартай
- Багаар ажиллах чадвартай
Гүйцэтгэх үүрэг: Их сургуулийн эрхэм зорилго, стратегийн зорилго, зорилтуудын хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагын хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлого боловсруулах, бодлогод чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөлт, түүний хэрэгжүүлэлт, үр дүнгийн тайлагналт, хяналт, эргэх холбоог бий болгох ажлыг дүрэм журамд нийцүүлэн төлөвлөн, гүйцэтгэлийг зохион байгуулах.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын эсвэл удирдагч багшийн)
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131
Захиргаа, хүний нөөцийн газар