Тэтгэлгийн зорилго: Намъянжү Монгол боловсролыг дэмжих сан нь Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалт: Сонгон шалгаруулалтыг МУИС хийж, шалгарсан суралцагчийн материалыг Намъянжү Монгол боловсролыг дэмжих санд илгээх болно.
Тэтгэлэгт хамруулах оюутны тоо: Нийт 12 суралцагчийг тэтгэлэгт хамруулна.
- ШУС-ХУС-ын Ази судлалын тэнхимийн Солонгос хэлний хөтөлбөрөөр суралцаж буй 5 суралцагч
- ОУХНУС-ийн Солонгос хэлийг заавал судлахаар сонгон суралцаж буй 3 суралцагч (Монгол-Солонгосын харилцаагаар судалгаа хийх сонирхолтой бол давуу тал болно.)
- Бусад хөтөлбөрөөр суралцаж буй 4 суралцагч
Тэтгэлгийн шаардлага:
- МУИС-ийн идэвхтэй төлвийн бакалаврын 2 ба 3-р түвшний суралцагч байх,
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх,
- Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах,
- Албан ёсны дүнгийн тодорхойлолт,
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд,
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбарууд байж болно (ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт).
Тайлбар: Тэтгэлгийн хүсэлтийг сургалтын сиси системээр гаргаж, дээрх бичиг баримт, материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж Оюутны хөгжлийн газрын тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд өгнө.
Хүсэлт хүлээн авах хугацаа: 2025 оны 4 дүгээр сарын 29-ний 12:00 цаг хүртэл МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны Оюутны хөгжлийн газрын 306 тоотод хүлээн авна.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn
МУИС, Оюутны хөгжлийн газар
ШУС, Ази судлалын тэнхим
Намъянжү Монгол боловсролыг дэмжих сан