26 дахь удаагийн Франц хэлтнүүдийн баярын тэмцээнүүдэд МУИС-ийн оюутнууд амжилттай оролцож, Франц улс руу аялах эрхийн бичгээр шагнууллаа

Share Button

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим, Монгол улс дах БНФУ-ын Элчин сайдын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, Европын холбооноос Монгол улсад суугаа төлөөлөгчийн газар, Канад улсын Элчин сайдын яам, МУИС-ийн Франкофон хамтын ажиллагааны төв, Франц хэлний монгол багш нарын холбоо, Монгол-Францын төв, Нийслэлийн Ерөнхий Боловсролын 1-р сургууль, Сурс франц хэлний сургалтын төв, Монгол дах Франц дунд сургууль зэрэг байгууллагууд хамтран франц хэлээр суралцаж байгаа оюутан, залуусын дунд улсын хэмжээний “Цээж бичгийн тэмцээн”, “Уран уншлагын тэмцээн”, “Дууны тэмцээн”, “Алтан Өд олон улсын тэмцээн”, “Défi Inter Alliances асуулт хариултын тэмцээн”, “10 үгээр наадъя эсээ бичлэгийн тэмцээн”-ийг 2025 оны 3-р сарын 14-29-ний өдрүүдэд тус тус амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын Их Сургууль,  Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Монгол–Францын төв, Сити их сургууль, Монгол дах Франц дунд сургууль, Нийслэлийн 1-р дунд сургууль, Улаанбаатар хотын олон улсын дунд сургууль, Хобби, Элит олон улсын дунд сургууль, Сурс франц хэлний сургалтын төвийн давхардсан тоогоор нийт 300 гаруй суралцагч оролцож авьяас, мэдлэг чадвараа сорилоо. Үүнээс “Уран уншлага”, “Дуу”, “10 үгээр наадъя” тэмцээний финалын шатанд шалгарсан шилдэг 10 оролцогчдын хаалтын тоглолт 3-р сарын 29-ний өдөр Хүүхэлдэйн театрт болж, ялагчдыг тодруулан шагнал гардуулах ёслол болов.

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн франц хэлний түвшний оюутнууд Дуу, Уран уншлага, Цээж бичиг, эсээ бичлэгийн тэмцээнд тус тус амжилттай оролцсоноос гадна франц хэлний 3-р түвшний оюутан Доржготов овогтой Буяндэлгэр “10 үгээр наадъя”  Эсээ бичлэгийн тэмцээнд түрүүлж, Франц улс руу аялах эрхийн бичгээр шагнууллаа.

Франц хэлний эсээ бичлэгийн тэмцээнд: 

  • 1-р байр Доржготовын Буяндэлгэр, МУИС-ийн ХУС-ын Франц хэл, орон судлалын 3-р түвшний оюутан (Монгол дах Франц Улсын Элчин сайдын яамнаас Франц улс руу аялах эрхийн бичгээр шагнав)
  • 2-р байр Баттулгын Булган, МУИС-ийн ХУС-ын Франц хэл, орон судлалын  3-р түвшний оюутан
  • 3-р байр Батсоёлын Намуунаа, МУИС-ийн ХУС-ын Франц хэл, орон судлалын  3-р түвшний оюутан

Франц дууны тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд: 

  • 1-р байр Сүх-Очирын Энхмэнд, МУИС-ийн ХУС-ын Франц хэл, орон судлалын 3-р түвшний оюутан
  • 2-р байр  Батбаярын Амгалан, Монгол-Францын төвийн суралцагч
  • 3-р байр  Пүрэв-Эрдэнийн Нинжин, Монгол-Францын төвийн суралцагч

Франц дууны тэмцээний өсвөр насны ангилалд:

  • 1-р байр: Баасанцэрэнгийн Мишээл
  • 2-р байр: Отгонбаярын Саруул
  • 3-р байр: Мөнхбатын Цэнгэл

Франц хэлний яруу найргийн уран уншлагын тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд: 

  • 1-р байр: Буянтэгшийн Энх-Амгалан,  МУИС-ийн ХУС-ын Франц хэл, орон судлалын 2-р түвшний оюутан
  • 2-р байр: Дэмбэрэлсамбуугийн Гангамаа, МУИС-ийн ХУС-ын Франц хэл, орон судлалын 2-р түвшний оюутан
  • 3-р байр: Батболдын Хулан,  МУИС-ийн ХУС-ын Франц хэл, орон судлалын 2-р түвшний оюутан

Франц хэлний яруу найргийн уран уншлагын тэмцээний өсвөр насны ангилалд:

  • 1-р байр: Баяржаргалын Мандуул
  • 2-р байр: Цэцэнбаатарын Хашаан
  • 3-р байр: Одхүүгийн Санчир

Цээж бичгийн тэмцээнд: 

Анхан шат 

  • 1-р байр: Баатарзаяагийн Лхаваан, МУИС-ийн Бизнесийн сургуулийн 1-р түвшний оюутан
  • 2-р байр: Батбаярын Батчимэг, МУИС-ийн УТСОУХНУС-ийн 3-р түвшний оюутан
  • 3-р байр: Эрдэнэ-Очирын Энхзаяа, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн оюутан

Анхан дунд шат 

  • 1-р байр: Дэмбэрэлсамбуугийн Гангамаа МУИС-ийн ХУС-ын Франц хэл, орон судлалын 2-р түвшний оюутан
  • 2-р байр: Мөнхтүвшний Хонгорзул, Монгол-Францын төвийн суралцагч
  • 3-р байр: Баярхүүгийн Янжинлхам, МУИС-ийн Франц хэл, орон судлалын 2-р түвшний оюутан

Дунд шат

  • 1-р байр: Төгсжаргалын Дөлгөөн, Монгол-Францын төвийн суралцагч
  • 2-р байр: Батсоёлын Намуунаа, МУИС-ийн ХУС-ын Франц хэл, орон судлалын 3-р түвшин
  • 3-р байр: Урьдынбишийн Сүхбат, МУИС-ийн УТСОУХНУС-ийн 3-р түвшин

Дээд шат 

  • 1-р байр: Даваасүрэнгийн Тэмүүлэн, МУИС-ийн Франц хэл, орон судлалын 4-р түвшин
  • 2-р байр: Ганбатын Ганчимэг, МУИС-ийн Франц хэл, орон судлалын 4-р түвшин
  • 3-р байр: Гантулгын Цацрал,  МУИС-ийн Франц хэл, орон судлалын 4-р түвшин

“Алтан өд” франц хэлний олимпиадад:

  • 1-р байр: Чулуунбатын Нямжаргал, Монгол-Францын төвийн суралцагч
  • 2-р байр: Төгсжаргалын Дөлгөөн, Монгол-Францын төвийн суралцагч
  • 3-р байр: Мөнхтүвшиний Хонгорзул, Монгол-Францын төвийн суралцагч

“Défi Inter Alliances” асуулт хариултын тэмцээнд:

  • 1-р байр: Ууганцэцэгийн Эгшиглэн, Монгол-Францын төвийн суралцагч
  • 2-р байр: Анхбаярын Дэлгэрмаа, Монгол-Францын төвийн суралцагч
  • 3-р байр: Түвшинтөгсийн Баярцэцэг, Монгол-Францын төвийн суралцагч

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар