МУИС-ийн ШУС-ийн Байгалийн Ухааны Салбарын бакалаврын түвшний эрдэм шинжилгээний хурал 2025 оны 4 дүгээр сарын 21-нд зохион байгуулагдлаа. Уг хуралд МУИС-ийн БУС-ын Газарзүй, Геологи Геофизик, Хими, Физик, Биологи, Цаг уур ус судлалын тэнхимийн эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан нийт 10 оюутан илтгэлээ амжилттай хэлэлцүүлэв.

Бакалаврын түвшинд:
- 1-р байрт доктор, дэд профессор Д. Рэнцэнмядаг, доктор, дэд профессор С.Мөнхцэцэг нарын удирдсан Хими – IV түвшний оюутан Г.Нархажид “Амьтны гаралтай биомасс ашиглан сүвэрхэг бүтэцтэй шинэ карбон материал гарган авах, шинж чанарын судалгаа сэдэвт илтгэл 90.4 оноогоор,
- 2-р байрт доктор, дэд профессор Т.Бэгзсүрэнгийн удирдсан Физикийн тэнхимийн III түвшний оюутан Г.Намуун “Байгалийн ухааны сургалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэх нь – Нимгэн материалын зузааныг тодорхойлох дифракцын арга” илтгэл 88.7 оноогоор шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсаныг гардуулав.